Норт өөрийнх нь охин биш байх юм бол, Канье Вест эхнэрээсээ салахад бэлэн байна
Реалите-шоуны од Ким Кардашьяны том охин Норт нь түүний нөхөр рэпер Канье Вестийн хүүхэд биш гэсэн дуулиант мэдэгдэл түүнийгцочирдуулжээ. Хүүхэд түүнтэй адилхан,олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээнд итгэх онцын шалтгаан байхгүй ч, КаньеНорт өөрийнх нь хүүхэд гэдгийг бүхэнд (давын өмнө өөрт нь) нотлохын тулд ДНК-гийн шинжилгээ хийлгэхийг эхнэрээсээ шаардаж байгаа гэнэ.
“Хэрвээ шинжилгээний дүнгээр Норт түүний охин биш болж таарвал, Канье сална” гэжучрыг мэдэх хүн ярьсан байна.Хэрвээ ингээд салж гэмээ нь, энэ нь телевизийн одын хувьд бүр гурав дахь салалт болох бөгөөд түрүүнд нь тэр Даймон Томас, Крист Хамфрис нартай сууж байсан юм. Ким охин, хүү хоёроо төрүүлэхийн тулд хуучин хоёр нөхрийнхөө нэгний үрийн шингэнийг хэрэглэж тогтоосон эмбрионыг ашигласан гэх мэдээ түрүүнд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарсан билээ. Анхны хүүхдээ олох үед Кардашьян нь л хүүхэд гаргахад бэлэн байсан бөгөөд харин Вестхүүхэд төрүүлэхийг хойшлуулж, яараад яахав хэмээн үзэж байжээ. “Каньег бодлоо өөрчилтөл Ким хүлээх бодолгүй байсан учир, тэр үр тогтоолгохын тулд хэн нэгний эмбрионыг ашигласан байж бүрнээ болох юм” гэж учрыг мэдэх хүн таамаглаж байна.Хэдхэн өдрийн өмнө эхнэр, нөхөр хоёрхэдэн жилийн өмнө худалдан авч, засвар хийлгэсэн Бэль-Эйр дэх харшдаа хүүхдүүдийнхээ хамт нүүж оржээ. Гэвч тэдбайшингаа өөрсдийн санаанд нийцүүлэн засвар хийлгэж, хэдэн сая доллар зарцуулсан хэдий ч,түүнийгээ 20 сая доллараар худалдахаар болсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ