УИХ-ын дарга руу Л.Наранбаатар гэгч бээлий шиджээ

Монголын эдийн засгийн форумын хаалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ олны анхааралд байгаа Тавантолгойн талаар дурдана хэмээн хэвлэлүүд бичиж байсан. УИХ-ын даргыг эдийн засгийн форумын индэр дээр гарч үг хэлэх үеэр Л.Наранбаатар гэгчиндэр лүү бээлийгээ шидэж учир зүггүй орилж хашгирлаа.Энэ үеэр ордны хамгаалалтынхан түүний үйлдлийг зогсоож авч гарсан юм. УИХ-ын дарга З.Энхболд "Ийм хүн энд бас орж ирдэг юм байна .

Сонгууль ойртсоны шинж" гэж хэлээд форумд хэлэх үгээ үргэлжлүүлэв.Ямартаа ч төр төмбөгөр ёс ёмбогор гэдэг үгийг анхаарах цаг болсон мэт.

Д.Оюун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ