МУГЖ,дуучин Г.Ариунбаатарын ухаарал
Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд Монгол гэсэн нэрийг тамгалан үлдээх их амжилтыг гаргасан МУГЖ Г.Ариунбаатарын хувийн амьдрал нэг хэсэг барцадтай байсан.
“Ану хатан”Отгонжаргалтай нэр холбогдож, шуугиан тариад байсан билээ. Тэрбээр сүүлийн үед хоёр хүүгээсээ тусдаа амьдарч байгаа бололтой. Цахим хуудсаараа дамжуулан “Үргэлж хамт байж , аав шиг аав байж чадахгүй байгаа ч гэсэн та 2-тоо гэрэл гэгээтэй ирээдүйг бэлэглэхийн төлөө хичээж явна даа. Санаад байнаа, аав нь. Та 2 минь миний утга учир юм гэдгийг ухаан муутай аав нь одоо л ойлгож байна. Аавыгаа уучлаарай. Миний 2 эрдэнэ намайг ойлгох өдөр ирнээ. Аав нь илvv Хvчтэй байнаа” хэмээн бичиж, хөвгүүдийнхээ зургийг постолжээ.
Юутай ч гавьяат дуучин маань хожуу ч гэсэн ухаарч байгаа нь яамай даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ