Л.Эрдэнэчимэг: Битгий витамин ууж бай
УИХ-ын гишүүн Монос-ын тодотголтой Л.Эрдэнэчимэг гишүүн саяхны нэгэн ярилцлагын нэвтрүүлгээр витамины эсрэг уриалга маягийн тайлбар хийчихлээ.
“Тураах бэлдмэл үнэхээр байдаг уу?” гэх хөтлөгчийн асуултад гишүүн хатагтай “байхгүй” гэсэн хариулт өгсөн бөгөөд дараах тайлбарыг өгөв. Тэрээр “Би хүмүүсийг битгий витамин ууж бай гэж хэлдэг. Хүн гэдэг бол үйлдвэр. Хүн ус уулаа, хоол идлээ, тэрийг дотроо боловсруулаад л биедээ хэрэгцээтэй бүх зүйлийг өөрөө дотроо үйлдвэрлэж байдаг. Хэрвээ ямар нэгэн зүйлийг нь гаднаас өгөөд байвал биен доторх тэр үйлдвэрлэл зогсчихдог. Тийм учраас аль болохоор хоол хүнсээ л хэрэглэх хэрэгтэй. Нэмэлт бүтээгдэхүүн, витамин хавар хэрэглэвэл сайн гээд манайхан хавар болонгуут хамаг мөнгөө витаминд зарцуулаад л. Эмнэлэгт хэвтэж дусал шахуулж л байвал хамгийн сайн гэдэг нь маш буруу.” гэлээ.
Тэгэхээр монголдоо тэргүүнд тооцогдох эмийн үйлдвэрийн эзэн эрхэм гишүүний “Хаврын витаминжуулалтын аян”-ы зорилго бүрхэг болов оо. Эрхэм түшээгийн энэ тайлбарын далд санааг мөхөс би бээр ойлгосонгүй юу, ямартай ч амин дэмийн ашиггүй талыг харин ч нэг дэлгэрэнгүй тайлбарлах шиг болсон юм.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ