Олимпийн эрхээ авсан Эрдэнэчимэгийн Сумъяагийн талархал

Монгол улсаас олимпод оролцох 15 дахь эрхийг өчигдөр Эрдэнэчимэгийн Сумъяа авчирсан. Тэрээр өөрийнхөө цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

“Rio 2016” оны олимпын эрхээ авсандаа маш их баяртай байна Үндэсний шигшээ багийн дөрвөн багшдаа маш их баярлалаа. Б.Батбаяр, З.Дүвчин, Сүхбаатар, Батням багш нартаа үргэлж баярлаж талархаж явдаг шүү.

Эрүүл мэнд спортын яамны харьяа биеийн тамир спортын хөгжлийн төв, Үндэсний шигшээ багийн хамт олон, Анагаах ухааны хамт олонХил хамгаалах ерөнхий газар болон Хилчин спорт хорооныхоо хамт олонд болон намайыг таньдаг тусалж дэмждэг та бүхэндээ баярлалаа” гэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ