Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн эхэллээ

Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолбор

Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт Олимпын эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэхүү Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнд 26 орон оролцохоор болжээ. Энэ тэмцээнээс жин бүрт эхний 2 байрт шалгарсан бөхчүүдэд өөрөөр хэлбэл 36 бөхөд олимпийн наадамд оролцох эрх олгоно. Манай улсаас зургаан тамирчин зодоглож байгаа юм.

Гуравдугаар сарын 18, Баасан гариг

Чөлөөт бөхийн 57, 74 кг, сонгомол барилдааны 59, 85 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 53, 69 кг-ын жингүүдийн барилдаан

10.00 – 14.00урьдчилсан болон дагах барилдаан

18.00 – 20.30медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол

Гуравдугаар сарын 19, Бямба гариг

Чөлөөт бөхийн 65, 97 кг, сонгомол барилдааны 75, 130 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 58, 75 кг-ын жингүүдийн барилдаан

10.00 – 14.00урьдчилсан болон дагах барилдаан

18.00 – 20.30медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол

Гуравдугаар сарын 20, Ням гариг

Чөлөөт бөхийн 86, 125 кг, сонгомол барилдааны 66, 98 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 48, 63 кг-ын жингүүдийн барилдаан

10.00 – 14.00урьдчилсан болон дагах барилдаан

17.00 – 19.30медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол

Манай улсаас оролцож байгаа баг тамирчид:

Эрэгтэй

86 кг Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо, үндэсний

шигшээ багийн тамирчин, армийн дэлхийн аварга, азийн

аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт,

2012 оны Зуны олимпийн наадамд оролцогч/

96 кг олон улсын хэмжээний мастер Доржхандын Хүдэрбулга

/”Ганьт” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн

аврага шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл медальт/

Дасгалжуулагчид

Бямбаринчингийн Баяраа, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

Эмэгтэй

48 кг олон улсын хэмжээний мастер Эрдэнэсүхийн Нарангэрэл

/“Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн

аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, тивийн

залуучуудын аварга/

53 кг олон улсын хэмжээний мастер Эрдэнэчимэгийн Сумьяа

/“Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин,

ДАШТ-ний болон Оюутны универсиад наадмын мөнгөн медальт/

58 кг олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон,

/”Алдар” спорт хороо, залуучуудын ДАШТ-ний хүрэл,

Армийн ДАШТ-ний болон Ази тивийн аврага шалгаруулах

тэмцээний мөнгөн медальт/

75 кг олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг

/“Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт, оюутны

ДАШТ-ний мөнгө, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга

тэмцээний тус бүр 3 мөнгө, хүрэл медальт, 2008 оны

Зуны олимпийн наадмын оролцогч/

Дасгалжуулагчид

Буяндэлгэрийн Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

Зэвэгийн Дүвчин, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

Эмч

Чулууны Насанбат, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч

Шүүгч

Цэрэндагвын Сэрээтэр, олон улсын шүүгч

СЭТГЭГДЭЛ БИЧИХ