Б.Насанбаяр худал гүтгэлэгүүдтэй тэмцэхээр ажлаа өгнө гэв

БШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр хэвлэлийн бага хурал хийж, өөрийн албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж, өргөдлөө өгнө гэдгээ мэдэгдэв. Түүнийг МҮҮНий шашинд этрнээс холбогдсон талаар бичиж, ярьж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд энэ асуудал олны анхаарлын төвд ороод байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор тэрбээр Ажлаа өгчихөөд хууль, шүүх цагдаа, Хүний эрхийн байгууллагад хандах гэнэ. Өөрийг нь Мүүний шашинтай холбоотой хэмээн фэйсбүүк хуудаснаа пост, коммент бичиж гүтгэсэн хүн бүрийг Эрүүгийн цагдаагийн газар болон Тагнуулын Ерөнхий газарт өгч шалгуулах болно гэдгээ мэдэгдлээ. Олон улсын хүний эрхийн байгууллагад хүртэл энэ асуудлаар хандах болно гэв. Ингэснээр цаад эзнийг нь олно гэж үзэж байгаа ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ