Мадонна Гай Ричитэй эвлэрэхийг хүсч байна
Энэ эмэгтэйн саруул ухаан өөрийнх нь сэтгэлийн хөөрлийг дийлж,шүүхээр хуучин нөхөртэйгээ хүүхдээ булаалцалдахгүй байхаар шийдэж байна уу. Энэ нь одоо шүүхээр заргалдахаа больж, өөрийн хүү Рокког уймруулахгүйн тулд түүний эцэг Гай Ричитэй эвлэрэхийг хүсч байгаа Мадоннагхэлж байгаа хэрэг.
57 настай Мадонна Австралид айлчлан тоглолт хийж байсан учир Лондон хотод болсон түрүүчийн шүүх хуралдаанд очиж чадаагүй ч, шүүхээр зарга заалхай хийхээ зогсоохыг хүсч байгаагаа уламжилсан юм гэж дуучныг өмгөөлөгч мэдэгдэж байна.
“Одоо Мадонна эвлэрэх арга чарга л эрж олохыгхүсч байна. Тэр маргалдагч хоёр талыг нэг ширээний ард суулгаж,сүүлийн үед бие биедээ учруулсан сэтгэлийг шархыг аниулахыг хүсч байгаа. Тэр Роккотой энгийн сайхан харилцаж, Гай Ричитэй эвлэрэхийг хүсч байна” гэж дуучны өмгөөлөгч хэлжээ. Шүүхийн дараачийн хуралдаан нь Нью-Йорк хотод болсон юм. Мадоннагийн хүсэлтийг харгалзалгүйгээр, шүүгчхүү Рокког гэртээ ээж дээрээ очихыг шаардалгүй, харин хүүтэйгээөөрсдөө хэл амаа ололцож, хувийнхаа асуудалд олон нийтийн анхаарлыг татахгүй байхыг эцэг, эх хоёроос нь хүссэн байна.Тэд эвлэрч, хүүгээ хамтран халамжлахаар тохиролцох болов уу.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ