Солонгос дэлгүүрийн эзэн ажилтнуудынхаа 00-д камер байрлуулжээ

Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгос эзэнтэй хүнс, гэр ахуйн барааны сүлжээ дэлгүүрийн эзэн ариун цэврийн өрөөндөө нууц камер суулгаж, бие засах гэж орсон хүмүүсийн дүрс бичлэгийг үзэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл хохирогч эмэгтэй С-ийн хүсэлтээр мэдээллийг ил тод болгож байна.

Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ариун цэврийн өрөөнд камер байгааг анх яаж мэдсэн бэ?

-Ер нь бол манай ажил энд тэндгүй камертай. Хувцас солих өрөөнд хүртэл камер байдаг.Харин 00-д камер байна гэж ёстой санаагүй. Гэхдээ 00-д камер байрлуулсан явдал нэг удаагийн хэрэг биш. Өмнө нь 2015 оны 11-р сарын сүүлээр 00-д камер уначихлаа гэж ээлжний охин маань хэлсэн. Очоод хартал жижигхэн хар камер байсан. Авч амжаагүй байтал эзэн Солонгос ирээд авчихсан. Тухайн үед ийм зүйл байж болохгүй, ариун цэврийн өрөөнд хүн бие засах гэж л ордог учраас камер байх шаардлагагүй гэж өөрт нь болоод жолооч, туслахуудад нь хэлж байсан ч шаардлагыг маань үл тоож, дахин камер суурилуулсан байсныг саяхан мэдсэн. Тухайн камерын бичлэг нотлох баримтууд надад бүгд байгаа.

-Монголд үйл ажиллагаа явуулдаг томоохон сүлжээ дэлгүүр гэсэн?

-“Коrea Bell Mart” гээд 3 салбартай сүлжээ дэлгүүр. Миний ажилладаг Бөхийн өргөөний урдах салбар 2013 оны 07-р сард байгуулагдсан. Анх байгуулагдсан цагаас нь хойш тус дэлгүүрт ажилласан.

-Солонгос эзний тухайд?

-Нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй. Энд ажиллаж амьдардаг, 50 гаруй насны эрэгтэй. Монгол хүний нэр дээр компани нь байдаг гэж сонссон.

-Эмэгтэй ажилчдаа өдөж хоргоодог гэсэн, үнэн үү? Энэ асуудал өөрт тань тулгарч байсан уу?

-Энэ үнэн. Миний хувьд охинтойгоо хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Захирлаас тиймэрхүү санал ганц бус удаа ирж байсан.

-Камерын бичлэгийг таниас авахаар ямар нэгэн үйлдэл хийсэн үү?

-Анх камерын бичлэгийг намайг авсныг мэдээд араас утасдаж, “наад бичлэгээ устгачих, мөнгө өгье, тохиролцъё” гэж ярьсан. Түүнээс хойш эзэн дахиж яриагүй, ор сураггүй алга болчихсон. Харин нэг Монгол залуу дүрс бичлэгээ өгчих гэх мэтээр байнга утсаар ярьдаг. Хамт ажиллаж байсан эмэгтэй “наад бичлэгээ тараавал дэмий шүү” гэх зэргээр сүрдүүлсэн маягтай ярьсаар байгаа.

-“Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-нд ямар учраас хандсан бэ?

-Зөвхөн би ч гэлтгүй манай иргэдийн дунд ажлын байрны бэлгийн дарамтын тухай ойлголт хангалтгүй, хууль дүрмээ мэддэггүйгээс ямар нэгэн дарамтанд өртсөнтохиолдолд эрхээ хамгаалуулж чадахгүй дуугүй явсаар энэ нь эцэстээ даамжирдаг юм байна. Танидаг хүнээсээ холбооны тухай анх сонсоод ирсэн. Хуулийн зөвлөгөө авч, асуудлаа шийдүүлэхээр холбогдох хуулийн байгууллагад хандсан, хуульч өмгөөлөгчидтэй хамтран ажиллаж байна.

Солонгос дэлгүүрийн эзэн ажилтнуудынхаа нойлын өрөөнд камер байрлуулжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ