Эрдэмтэд 2050 онд хамгийн олон оршин суугчтай байх 10 хотыг нэрлэлээ

Канадын Торонтогийн их сургуулийн судлаачдын судалгаан дээр үндэслээд эрдэмтэд 2050 он гэхэд хамгийн олон оршин суугчтай болох 10 хотыг нэрлэсэн байна.

35 жилийн дараа гэхэд манай гаригийн оршин суугчдын тоо 10 тэрбумд хүрсэн байх юм байна.

Харин хотуудын хувьд Энэтхэгийн Мумбай хотын оршин суугчдын тоо 42,3 саяд хүрч олон хүнтэй том хотуудыг тэргүүлэх бол хоёрдугаар байрт мөн л энэтхэгийн нийслэл Дели 36,2 сая хүн амаараа орох гэнэ.
Гуравдугаарт Бангладешийн Дакка 35,2 сая, дөрөвт Конгийн нийслэл Киншаса 35, тавдэнэтхэгийн Калькутта 33 сая хүнтэй болж орох юм байна.

Ингээд хамгийн олон хүнтэй том хотын эхний 10-т Японы Токио 32,6, нигерийн Лагос боомт хот 32,6,Пакистаны Карачи 31,7, мексикийн нийслэл Мехико 24,3, Америкийн Нью-Йорк 24,8 сая хүнтэй болж дараалах юм гэнэ.

Харин үүнээс 25 жилийн дараа буюу 2075 онд Конгийн Киншаса хот тэргүүн байранд орох бол 2100 онд Лагос боомт хот 88 сая хүн амтай болж манай гаригийнхамгийн олон хүнтэй хот болно гэж эрдэмтэд тооцоолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ