Гурван байнгын хороо хуралдана
УИХ-ын чуулганы нээлтийн хуралдааны дараа гурван байнгын хороо хуралдана.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д эхэлж, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Төсвийн байнгын хорооны хуралдаан мөн 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д эхэлж, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хууль тогтоолын шат шатны хэлэлцүүлгийг хийнэ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулиудыг хэлэлцэхээр товолжээ.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ