Леди Гага, Тэйлор Кинни хоёр Италид хуримлана

Леди Гага, Тэйлор Кинни хоёрт хуримаа хийхээр шийдэхэд ердөө жил хүрэхгүй хугацаа шаардагджээ.Дуучин, жүжигчин хоёр өнгөрсөн оны эхээр сүй тавьсан юм.

Хуримаа нууцхан хийх бөгөөд тиймээс одууд энэ тухай их л чандлан нууцлаж байгаа аж . Хурим Италид болно, учир нь Гагаөвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэхийг ямагт мөрөөдөж ирсэн (тэр итали гаралтай бөгөөд Жерманотта гэдэг овогтой) бөгөөд үүний дээр тэнд үнэхээр гайхалтай сайхан байгальтай гэж ирээдүйн мистер, мисс Кинни нартойр байдаг хүмүүс мэдээлж байна. ”Тэйлор тэр хоёр одоо хурим хийх газраа хайж байгаа. Энэ нь жинхэнэ том итали хурим болох учиртай” гэж учрыг мэдэх хүн хэлжээ. Гага, Кинни хоёр 2011 оноос уулзаж учирч эхлэсэн бөгөөд дуучныг клип бичүүлэх үеэр танилцсан байна. Тэгэхэд дуучин эхийнхээ хуримын даашинзыг өмссөн байсан нь сонин юм.“Энэчинь хуримхийж байгаа юм биш биз” хэмээн хүмүүс уулга алдаж байсан гэдэг. Өнгөрсөн онд гэгээн Валентины өдрөөр Тэйлор дуучин бүсгүйд гэрлэх санал гэнэт тавьж, 1,5 сая долларын үнэтэй бөгж бэлэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ