Г.Уянга гишүүн хууль санаачилж байгаагүй гэв

Бүрэн эрхийнхээ хугацааны дийлэнхийг сандал суудал, сайдыг огцруулахад зориулсан 2012-2016 оны парламентын үедуусахад цөөхөн сар үлджээ. З.Энхболдын ангийнхан дунд эрдэмтэй нь гэхээсээ элдэвтэй, мөнгөтэй нь илүүолон.

Ажилдаа огт ирдэггүй, сайд томилох, засаг огцруулах үед гэнэт цочтол гараад ирдэг нөхөд хоёр гурваар тогтохгүй бий.АН-д Х.Наранхүү, МАН-д Ц.Дашдорж гэж чуулганы танхимдаа үзэгдэж харагддаггүй гишүүн нэг нэг байна.

Тэгвэл УИХ, Засгийн газрын гишүүн гэсэн давхар дээлтэй халууцаж яваа, сайхан хүүхэн алдалдаггүй аппаратаар “агнадаг” сайд ч бий. Үе, үехэн өөрийгөө рекламдахдаа сайнаар нь гэхээсээ саараар нь танигдчихдаг эмэгтэй гишүүн ч байгаа. Бас Дондогдуламын сүнстэй ярьдаг, сүрхий “хэлтэй” нэгэн ч байдаг.

Тэгвэл бүрэн эрхийнхээ хугацаанд нэг ч хууль санаачилж байгаагүй мөртлөө, чуулганы хуралдааны үеэр яригдсан асуудал болгонд эсрэг кноп дарсан шигээ суудаг эмэгтэй гишүүн ч байна.

Мөнхийн эсэргүүцэгч нэртэй тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-д суухдаа нэг ч хууль санаачилж байгаагүй гэдгээ “Цензургүй яриа”-нд орох үедээ хэллээ. Уг нь УИХ-ын гишүүний үндсэн үүргийнх ньнэг шүү дээ.

Улс төржөөд завгүй байгаа эрхэм гишүүнд энэ дөрвөн жилхууль санаачлах зав болоод боломж олдоогүй юм байлгүй дээ.

А.ШАРХҮҮ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ