"Хувьсал" продакшны жүжигчин СТА А.Ганчимэгийн хувьсал
“Хэцүү анги” олон ангит киноны Зулаагийн дүрээр олонд танигдаж, УДЭТ-аас ажлынхаа гарааг эхэлсэн СТА жүжигчин А.Ганчимэг ажлын шаардлагаар өөртөө асар том өөрчлөлт хийжээ. Тэрээр энэ тухайгаа:
"Энэ бол миний мэргэжил... Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, өмнөх дүрүүдийнхээ гадаад төрх хийгээд дотоод сэтгэл зүй, авир араншинг дахин давтахгүйг хичээж явна,.. Урт гэзгээ хайчлуулах тийм амар байгаагүй ч шинэхэн уран бүтээлийнхээ төлөө эргэлт буцалтгүйгээр шийдсэн юм.. Тун удахгүй Хувьсал продакшны бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" уск маань нээлтээ хийх гэж байгаад маш их баярлаж бас догдолж сууна,.. Хэр өөрчлөгдсөн байна даа?" хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Түүнийг харсан хүмүүс урт намирсан гэзгэнд нь харамсаж байгаагаа илэрхийлсэн байлаа. Гэвч жүжигчин хүн гэдэг үзэгчдэд чанартай, сайн уран бүтээл хүргэхийн тулд өөртөө ямар ч өөрчөлтийг хийхэд бэлэн байх ёстой гэдгийг тэрээр ийнхүү харуулж байна. Үсэнд харамсдаггүй гэдэг дээ. Харин энэ дүр үзэгчдэд чухам юуг өгүүлэх бол гэдгийг тун удахгүй үзэх л үлдлээ.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ