Ерөнхий сайдыг огцруулах төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байсан. Тэрбээр "Тоо бүрдсэн. Удахгүй өргөн барина" гэж мэдэгдэж байсан бол дөнгөж сая УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нартай хамт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барив.

Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээг Дубайд очиж гарын үсэг зурсантай нь холбоотойгоор өнгөрсөн намраас хойш УИХ-ын гишүүн Г.Уянга огцруулах тогтоолын төсөл дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн юм.

Уг тогтоолын төсөлд нийт 20 гишүүн гарын үсэг зуржээ.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ