Шуурхай: Ипотекийн найман хувийн хүүтэй зээл сэргэхээр боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Уг хуулийн төслүүд нь найман хувийн хүүтэй зээлийг сэргээх зорилготой юм.

Холбогдох байнгын хорооноос дээрх хуулиудыг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг УИХ-ын чуулганд оруулсан. Энэхүү саналаар уг хуулийг бүхэлд нь батлах эсэхээр талаар санал хураахад 86.5 хувийн саналаар дэмжигдлээ.

Ийнхүү ҮХЦ-ийн дүгнэлтийн улмаас хаагдаад байсан ипотекийн найман хувийн хүүтэй зээл сэргэхээр болов. Мөн хүү нь буурч 5 хувь болох боломж бүрдэж байгаа юм. Хууль батлагдсан өдрөөсөө буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ