Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог С.Одонтуяа тэргүүлнэ
Төрийн ордонд Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV чуулган болж өндөрлөсөн.
Хуралпдаанаас нэр дэвшиж оролцсон дөрвөн эмэгтэйгээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа хамгийн олон санал авч тус холбооны тэргүүнээр сонгогдсон юм. Үдээс хойш санал хураалт өндөрлөж, “Алдангадас” фракцийн Б.Ургамалцэцэг, “Шонхор” фракцийн С.Одонтуяа нар хамгийн өндөр санал авсан ч “Будлиантай болсон” гэх шалтгаанаар дахин санал хураалт явуулсан. Ингээд дахин явуулсан нууц санал хураалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа өрсөлдөгчөөсөө нэг хүний санал илүү авсан байна.
Ингэснээр С.Одонтуяа гишүүн ирэх сонгуульд АН-аас УИХ-д суух жагсаалтад дээгүүр бичигдэх эрхтэй болжээ.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ