З.Баянсэлэнгэ ипотекийн зээлийн талаар мэдээлэл хийлээ
БХБЯ-ын сайд З.Баянсэлэнгэ өнөөдөр ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд хийж буй ажлуудаа танилцууллаа.
Тэрбээр "Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж анхны хэлэлцүүлгээр батлах ажил үргэлжилж байна. Маргааш болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах байх. Мөн нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар орон сууц барьцаалсан зээлийн журамд өөрчлөлт оруулж, зээлийн хүүг таван хувь болгосон. Ингэснээр 100 м.кв хүртэлх хэмжээтэй орон сууцыг таван хувийн хүүтэй зээлээр авах боломж нээгдсэн. Харин 100 м.кв-аас дээш хэмжээтэй орон сууцыг найман хувийн хүүтэйгээр авах боломжтой" гэлээ.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ