АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй гэв

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дууслаа. Гэхдээ хурлын дараа ямар нэгэн мэдээлэл хийхгүй гэлээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонссон байна. Мөн “Монгол Улсын их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөл”-ийг СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн танилцуулжээ. Түүнчлэн ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Монгол Улсын их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хангах тухай” тогтоолын төслийн танилцуулгыг сонссон аж.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ