АН-ынхан нэр дэвших хүсэлт өгсөн хүмүүсийн асуудлыг хэлэлцэнэ

Энэ сарын 20-ны өдөр АН-ын ҮЗХ хуралдах юм байна. АН-ын ҮЗХ нь 228 суудалтай. Уг хорооны хуралдаанаас хамгийн чухал томоохон шийдвэрүүд гардаг. Тус намын ҮЗХ энэ удаагийн хурлаар намын дүрэм, бүтэц зохион байгуулалтын талаар ярилцана гэх мэдээлэл байгаа юм. Мөн АН ирэх сонгуульд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх, ИЗНН-тай нэгдэх эсэх асуудлыг хэлэлцэх сурагтай. Эх сурвалж хэлэхдээ “Намын дотоод журам болон нэр дэвших хүсэлтээ гаргасан хүмүүсийн асуудлыг хэлэлцэнэ” гэжээ.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ