Ерөнхийлөгчийн хүүхдүүд 20 мянган төгрөг авдаг уу

Ерөнхийлөгч өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэрээ хүүхдийн мөнгөний асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Манай улсын 18 хүртэлх насны хүүхдүүдийн 86 хувь нь сар бүр 20 мянган төгрөг авдаг. Үлдсэн 14 хувь нь огт мөнгө авдаггүй. Жишээ нь би өөрийнхөө хоёр хүүхдэд 20 мянган төгрөг авдаггүй. Харин асардаг хүүхдүүдийнхээ мөнгийг авч нэрийн дансанд нь хадгалаад явдаг. Яг ийм байдлаар тухайн иргэд өөрийн хүсэлтээр бүх баримтаа бүрдүүлээд, хүссэн тохиолдолд хүүхдийн мөнгийг олгоно. Хүсээгүй бол өгөхгүй. Энэ зарчмаараа л явах нь зөв. Үүн дээр ямар нэг шалгуур нэмэх шаардлагагүй гэж үзэж байгаа” гэсэн юм.

Мөн тэрээр хэлсэн үгэндээ "Халамжийн мэргэжилтэн “танай хүүхдэд мөнгө олгох эсэхийг шийдэх эрх надад байгаа” гэдэг хандлага гаргаж болзошгүй. Хэрэв ийм тохиолдол үүсвэл сөрөг үр дагавартай байх болно" гэдгийг дурдсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ