Ц.Алдармаа: Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ
Хошин урлагийн хоёр жүжигчин эмэгтэй халуун ус цацалцсан ноцтой хэрэг гарч, нэлээд шуугиан дэгдээсэн. Уг хэргийн хариуцлагыг зөвхөн Ц.Алдармаа үүрээд өнгөрсөн билээ.
Жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын хооронд болсон хэрэгт өнөөдрийг хүртэл эмзэглэж явдагаа Ц.Алдармаа илэрхийлсэн юм. Тиймээс ч өчигдөр оролцсон Цензургүй яриа нэвтрүүлгийн үеэр нулимс дуслуулан байж Д.Оюунтуулаас уучлал хүсэв.
Гэхдээ уг хэрэгт иргэд зөвхөн Ц.Алдармааг буруутай хэмээн үзэж, түүнийг элдэвээр хэлж байсан нь саяхан. Тэгвэл түүний хэлж буйгаар Д.Оюунтуул маргааныг өдөөсөн төдийгүй мөн Ц.Алдармаа руу халуун ус цацсаны улмаас гурвын А зэрэглэлийн түлэгдэлтэй гэсэн оноштой байж. Харин жүжигчин бүсгүй энэ талаар гомдол мэдүүлэхийг хүсээгүй байна. Тэрээр хэлэхдээ "Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг. Гэхдээ далайсны өөдөөс далайсан нь миний буруу үйлдэл болсон гэж боддог" хэмээсэн юм.
Ямартай ч түүний хувьд тайзнаас илүүтэй дэлгэцийн уран бүтээлд ханцуй шамлан орох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ