А.Отгонбаяр сайдын шагналаас татгалзав уу
Өнөөдөр Барилга хөгжлийн төвд БХБ-ын сайдын 100 хоногийн нээлттэй өдөрлөг боллоо. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав. Мөн өдөрлөгийн үеэр "Авьяаслаг монголчууд" шоуны оролцогч А.Отгонбаярт "Тэргүүний барилгачин" цол тэмдэг олгох төлөвлөгөөтэй байсан юм.
Гэтэл баргил хоолойтой барилгачин залуу А.Отгонбаяр шагналаа авалгүй явсан байжээ. Түүнийг барилгын салбарынхаа нэрийг гаргаж ирсэн, авьяаслаг залуу гэдгээр нь олон нийт, ялангуяа салбар нэгт нөхөд нь тун бахархалтайгаар дэмжиж байсан ч дэндүү даруу зандаа хөтлөгдөв үү, дэргэдээс нь хэн нэгэн нөлөөлөв үү, эсвэл олон явдлын давхцалд цочирдов уу, ямартай ч салбарынхаа цол тэмдэгээс татгалзан яван оджээ.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ