Ерөнхий сайд мэдээлэл хийв
Монгол Улсын Ерөнхий сайдЧ.Сайханбилэг Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр үдээс хойшх нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, уг хуулийг хэрэгжүүлэх хурээнд Монгол Улсын Засгийн газраас хэд хэдэн үе шаттай ажлыг хийж, хэрэгжүүлж байгааг дурдаад энэ хүрээнд хуулийг хэрэгжүүлэх урьдчилсан бэлтгэл ажлыг хангах, хуулийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах ажпын хэсгийг томилон ажиллуулах, хуулийг хэрхэн дагаж мөрдөх, хэрэгжүүлэх талаар холбогдох агентлагуудын албан хаагчид, улсын байцаагч нарт сургалт зохион байгуулах, хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, зөвлөгее өгөх, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайланг хүлээн авах, бүртгэлийг хөтлөх, тайлан мэдээллийг боловсруулан гаргах, хуулийн хэрэгжилтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа талаар ярив.
Монгол Улсын Ерөнхий сайд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар мэдээлэхдээ, тухайлбал, хуулийн хүрээнд нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг бүртгэх, тайлагнах, мэдүүлэхэд шаардагдах санхүүгийн, татварын, нийгмийн даатгалын тайлангийн маягтуудыг боловсруулан гаргалаа. Энэхүү арга хэмжээний хурээндхуулийг хэрэгжүүлэх албан тушаалтан болон хувь хун, хуулийн этгээдэд чиглэсэн сургалт зохион байгуулах, тайлан, мэдүүлэг хүлээн авах бэлтгэлийг хангах техникийн шийдлийг бэлэн болгох талаар хийсэн ажлаас танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд цааш нь хуулийг олон нийтэд сурталчлан таниулах ажиллагааны талаар хийсэн ажлаас, мөн хуулийн хэрэгжилтийн явц болон завсрын ур дүнгийн талаар Улсын Их Хурлын гишүүдэд мэдээлэв.
Татвар, гааль, нийгмийн даатгал, бүртгэлийн байгууллагуудад нийтдээ 6,1 их наяд төгрөгийн орлого шинээр бүртгэгдэж, энэхүү хөрөнгө, орлогыг ил болгохтой холбоотойгоор 4.200 аж ахуйн нэгж, 1.300 иргэн тайлангаа холбогдох байгууллагад хүргүүлээд байгаа ажээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавихдаа, орон нутагт энэ хуулийн талаарх мэдээлэл, ойлголт ямар байгаа талаар, өргөн хамрагдаж чадсан эсэх,хэрэгжилтийн явцад хичнээн хүн, аж ахуйн нэгж энэ хуулинд хамрагдаж нуусан хөрөнгө орлогоо мэдүүлсэн, шинээр бүртгэгдсэн орлого нь дотоодын нийт бүтээгдэхүүнд яаж нөлөөлөх, эдийн засгийн аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа зэрэг талаар тодруулж асууж байв.
Улсын Их Хурлын гишүүд саналааилэрхийлэхдээ, хөрөнгө орлогоо нуун дарагдуулахаас урьдчилан сэргийлэх талаарх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, хуулийн хэрэгжилтийн явц, дүнг нэгтгэж түүнд судалгаа шинжилгээ хийх, дүгнэлтээ танилцуулах, хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлага байгаа, ийнхүү орлогоо мэдүүлэгчдийг салбар салбараар нь гаргах, сахилгын шийтгэлээс чөлөөлөх асуудлыг хуульд тусгах зэрэг асуудлыг чухалчлав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ