Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш дахин хуралдаж, Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

Уг хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хийж хуулийн төслүүдийг эцэслэн батлах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ