Монгол Бямбаа 5-р байрт оржээ
Хонгконгийн 100 гаруй жилийн түүхтэй олон улсын морин тойруулгад томоохон морин уралдаан боллоо. Энэ уралдаанд 14 хүлэг уралдсанаас Mongolian Saturday5-р байрт орлоо.
Хонгконгийн Олон улсын морин тойруулга нь анх 1884 онд нээгдэж байсан түүхтэй. Энэ морин тойруулгад Олон улсын томоохон уралдааныг тогтмол зохион байгуулж байдаг нэр хүндтэй юм. 12-р сарын 13-ны өдөр Хонгконгийн Олон улсын морин тойруулгад томоохон морин уралдаан боллоо. Энэ уралдааныг Швейцарийн алдарт Лон Женс цагны брэнд ивээн тэтгэсэн байна. Уралдаанд 14 хурдан хүлэг шандсаа сорьсноос Монголын Бямбаа 5-р байрт орлоо. Энэ уралдаанд зохион байгуулагч орон буюу Хонгконгийн 4 морь түрүүлсэн байна.
Хонгконгийн Олон улсын морин уралдаанд Монголын Бямбааг уяач Э.Ганбат 10-аад хоногийн өмнө авч очсон байна. Тэрээр Монголын Бямбаагийн уяа сойлгыг нь тааруулан уядаг. Ингээд олон улсын дүрмийн дагуу уралдаанд оролцохын өмнө шинжилгээнд хамрагджээ. Туслах уяачаар н.Батбадрах ажилласан байна.
Хонгконгийн олон улсын морин уралдаанд Япон, Франц, Англи, Америк зэрэг орноос хурдан буянгууд ирж тоосоо өргөжээ. Монголын Бямбаагийн хувьд 5 настай буюу соёолон настай ид хурд, эр чадал нь гүйцэж яваа ажнай юм. Хонгконгийн Олон улсын морин тойруулга нь жил бүр томоохон уралдааныг хүлээн авч зохион байгуулдаг туршлагатай, Олон улсад дээгүүр байр суурь эзэлдэг тойруулга юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ