Л.Эрхэмбаяр: Би гүтгэсэн юм уу?
Ипотекийн зээлийн асуудлыг тойрсон нэлээд шуугиан дэгдлээ. Энэ яриа "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа” гэж эхэлсэн юм. Харин МАН огт ийм юм яриагүй гэж байгаа.
Түүнчлэн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр цуурхал, гүтгэлгийн чанартай, бусдын нэр төрд халдсан мэдээллийг түгээсэн гээд шүүх, хуулийн байгууллагад хандах болсноо мэдэгдсэн.
Тэр ч бүү хэл, Үндсэн хуулийн цэц ч МАН-тай утга нэгэн мэдээлэл хийсэн. Харин энэ талаар Л.Эрхэмбаяр өчигдөр ингэж жиргэж, энэ зургийг тавьжээ. Энэ асуудлыг түүний хэлж буйгаар шүүх үнэн мөнөөр нь шийдэх буй за.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ