Сэтгүүлч Х.Уламбаяр йогийн багшийг болзоонд урисан нь

"Танайд хоноё" нэвтрүүлгийн хөтлөгч буюу TV 25 телевизийн сэтгүүлч Х.Уламбаяр “Асури” повер йогийн үүсгэн байгуулагч, багшийг болзоонд урьжээ. Тэд эртний найзууд бөгөөд сайн найзтайгаа болзож, сонин сайхнаа ярилцахаар тохиролцжээ. Гэтэл гэнэт камер, микрофон барьсаар ирсэн найзыгаа хараад йогийн багш ихэд балмагдсан аж.

Ийнхүү болзооны учиг тайлагдаж, тэд нэвтрүүлгийнхээ ээлжит дугаараа бэлтгэж явсан нь тодорхой болов. Тодруулбал, удаах зочноороо йогийн багш бүсгүйг оролцуулж, сүүлийн үед нэлээд дэлгэрч байгаа йогийн талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор тэд “Асури” повер йогийг зорьсон байна.

Сэтгүүлч Х.Уламбаяр сүүлийн үед жин нэмж байгаад үзэгчид шүүмжлэлтэй хандах болсон. Тэгэхээр йогийн багшийг сонгож оролцуулсан нь цаанаа учиртай ч байж мэдэх юм. Магадгүй түүний хувьд стрессээ тайлж, өөртөө анхаарал тавихад гайхах зүйл байхгүй биз ээ.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ