Элэг нэгтэн үзэгчийнхээ урмыг хугалав

ДОЗ ПЛАС энтертайнментын уран бүтээлчид хамгийн сүүлд бүтээсэн "Элэг нэгтэн" киногоороо Энэтхэг улсын Дели хотод болсон “Нойда” олон улсын кино наадамд оролцож шагнал хүртсэн билээ. Харин тэрхүү киног үзсэн нэгэн монгол үзэгч маань дараахь шүүмжлэлийг өгчээ.

Тэрээр < дын цагдаа хайгаад давхиад байх юм. Энэ логик алдааг найруулагч нь биш юм гэхэд ядаж л зургийн дарга нь хардаггүй юм байх даа. Тэр байгууллагыг илрүүлэх бүхий бичлэгтэй картыг өгчихөөд байхад л ганцхан цагдаа цамцаа тайлж гартаа ороогоод яваад өгдгийн. Нөгөө гэмт хэрэгтнүүдийг хэн яагаад байгаа нь ойлгомжгүй. Буудсан бол буудаж байгаа хүн баймаар. Эсвэл нөгөөдүүл нь бүгдээрээ хана мөргөөд амиа хорлоод байгаа эсэх нь ойлгомжгүй. Ямартай л нөгөө хүний наймаачид чинь хана налаад л цусаа урсгаад муухай хараад ойчоод байдгийн, үхээгүй ч байж магадгүй. Гадаадад зураг авалтаа хийсэн болохоор хүн хүчээр тааруу ёстой л гарын доорх материал ашигласан бололтой. Ер нь логик алдаа асар их , дуу оруулалт нь зураг авалтдаа огт наалдаагүй салж сонсогдоод байх нь хачин. Иймэрхүү кино хийснээс хийхгүй байж болдоггүй юм байх даа....за ямартай ч дараа сайхан кино хийгээрэй гээд DOZ-ынхонд амжилт хүсье.>> гэжээ.

Жүжигчин А.Мөнгөнзул уран бүтээлүүдийнхээ тухай дараах тайлбарыг өгч байв.

Хамгийн түрүүнд сайн юм хийхийг л эрмэлздэг. "Хөх толбот хүмүүс" киног үзээд хүмүүс эх орон минь хамгаас үнэтэй юм гэдгийг ойлгоосой. "Амьдрах тасалбар" киноны төгсгөлд жүжигчин С.Болд-Эрдэнийн хэлдэг монологийг сонсоод хүн зөв амьдрах нь хамгийн чухал юм байна гэдгийг мэдрээсэй. “Дүүлэн Нис” киног үзээд Монгол хүний үнэ цэнэ алдагдаж байгааг мэдрээсэй. Түүний нэгэн адил "Элэг нэгтэн" киног үзээд төгсгөлд нь "бид л бие биеэ хайрлах элэг нэгтнийхээ төлөө байх ёстой юм байна" гэдгийг сэтгэлдээ мэдрээсэй л гэж энэ киног хийсэн юм гэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ