Г.Ганбаяр хотын даргаас уучлал гуйлаа

Одоогоос жил орчмын өмнө Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр нар хоорондоо шүүхдэлцэх асуудал эхэлсэн. Э.Бат-Үүлийн хувьд Г.Ганбаярыг өөрийг нь тагнасан, гүтгэсэн хэмээн үзэж шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байсан. Харин Г.Ганбаяр ”Намайг тагнасан хэмээн гүтгэж байгаа хотын даргыг шүүхэд өгнө" гэж байв.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр 2014 оны 01 сарын 23-ны өдөр хуралдсан НИТХ-ын ээлжит чуулганы индрээс мэдэгдэл хийх үеэрээ “Багшийн дээдийн автобусны буудлын дэргэдэх Сонор плаза гэх барилгыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмч”, Чингис хааны нэрэмжит талбайд болсон МАН-ын цуглааны үеэр “...хотын дарга өөрөө Хандгайтад 5 тэрбумын хаусанд амьдарч байна...” зэргээр гүтгэлгийн чанартай үндэслэлгүй мэдээлэл тараасан. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэдгомдол гаргаж, шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярын хэлсэн үгийг гүтгэлэг хэмээн үзэняг энэ мэдээлэл тараасан хэлбэрээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс уучлалтгуйж, нэр төрийг нь сэргээх шийдвэр гаргажээ.

Өнөөдөр болсон НИТХ-ын ээлжит 31-р хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын талаар үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж, гүтгэснээ хүлээн зөвшөөрч албан ёсоор уучлалт гуйлаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ