Мисс Х.Бадамгэрэл хуулийн байгууллагад хандана
Сүүлийн үед цахим сүлжээгээр олны танил хүмүүсийн нэрийг ашиглаж залилан хийхийг завдах боллоо. Саяхан жүжигчин О.Дөлгөөний нэрээр хуурамч хаяг нээж мөнгө залилах гэсэн. Тэгвэл харин энэ удаад “Мисс Монголиа-2009” тэмцээний тэргүүн байрын шагналт “Андра модель” агентлагийн захирал, мисс Х.Бадамгэрэлийн нэрийг ашиглаж мөнгө залилсан хэрэг гарчээ. Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл гаргасан байна. Үүнд:
"Нэр ашиглаж элдэв асуудал үүсгээд байгаа нөхөрийг би өөрөө мэдэж байгаа. Мэдээлэл технологи ингэж сайн хөгжчихөөд байхад хөдөө орон нутгийн иргэдийг гээд төөрөгдүүлж болно гэж бодсон нь харамсалтай. Хийсэн үйлдэлдээ дүн шинжилгээ хийх байх гэж найдаж байна." гэжээ.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ