Дуучин Б.Сарантуяа амьд
Лайкад донтогсод саяхнаас нэлээд болчимгүй арга хэрэглэдэг болоод байгаа. Тодруулбал, хэн нэгэн олны танилыг тэнгэрт хальсан хэмээн мэдээлж, бид хүний амаар тэнгэрт халигсдыг эрүүл саруул гэдгийг нь батлах гэж эрэл сурал болдог боллоо. Хамгийн сүүлд гэхэд Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг руу тоглолтоор явах замдаа автын осолд орж таалал төгслөө гэх мэдээлэл өчигдөр цахим ертөнцөд тархаад амжив.
Энэ бол худал мэдээлэл. МУГЖ Б.Сарантуяа өдгөө ӨМӨЗО-ны “Авьяаслаг Монгол” тэмцээний шүүгчээр Хөх хотод ажиллаж байгаа. Тэрээр цахим хуудаснаа "Аялж ирээд дахин аялалд гарав. Европаас China нислээ" хэмээн постолсон.
Мөн дараах мэндчилгээг хүргэсэн байна.
<<Цастай өглөөний мэнд. Хөх хот цасаар хучигдав. Одон ТВ-гийн зохион байгуулж буй “Авьяаслаг Монгол” тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа хойгуур минь ийм л сэтгэл донсолгосон мэдээ фэйсбүүкээр гараад байгаа нь сонин байна шүү. Миний утас амралтгүй дугарлаа. Сэтгэл дотроо нэгийг бодоод нөгөөг эргэцүүлэв. Миний амар мэндийг асууж сэтгэл тавьсан бүх найз, дүү нартаа баярлалаа. Хорвоог орхих өдөр хэзээ нэгэн цагт ирэх боловч одоо л биш шүү. Би амьдрахыг маш ихээр хүсэж байна. Үр хүүхдээ том болгож, ээжийнхээ хөлийг хучиж ах эгч нартаа түшиг болох юмсан гэж бодож байна. Дуул дуул бас дахин дуул гэж ард түмэн минь надад хэлдэг билээ. Хорвоо амгалан шүү найзуудаа>> гэжээ.
Харин мэдээлэл тараагч дараах тайлбарыг өглөө.
Энэ мэтээр үнэн худал нь тодорхойгүй байдлаар олон нийтэд хуурамч мэдээлэл тарааж бусдаар даажигнагчдад хариуцлага тооцох цаг боллоо. Хууль хяналтынхан ч анхааралдаа авах хэрэгтэй байна. Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг дээ.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ