Өнөөдрийн гол барилдааныг Хакүхо-Кисеносато нар хийнэ
Японы мэргэжлийн сүмогийн холбооны арваннэгдүгээр сарын башё буюу Кюүшюү башё оргил хэсэгтээ ойртож байна. Башёгийн аравдахь өдрийн барилдаанууд өндөрлөж, Хакүхо аварга ганцаараа уналгүй тэргүүлж байна. Түүний араас Харүмафүжи, гуравдугаар эгнээндКисеносато, Шохозан, Такаясу нарудаалж байгаа юм. Үлдсэн таван өдөр гурван аварга, дөрвөн озеки нарын хоорондох барилдаанууд маш сонирхолтой өрнөх биз ээ.
Хакүхо аваргын хувьд "36 түрүүлж аавынхаа зургаа түрүүлсэн амжилтад хүрнэ" хэмээсэн амлалтаа биелүүлэхэд ойрхон байна. Түүний өнөөдрийн учраа нь озеки Кисеносато. Энэ барилдаан тэргүүлэгчийг шийдэх гол барилдаан болно. Хакүхо давж гэмээнэ ганцаараа тэргүүлж, Кисеносато тэргүүлэгчдээс хоцрох юм. 30 нас хүрэхээсээ өмнө түрүүлэх хүсэлтэй байгаа Кисеносато давбал өөртөө боломжоо хадгалах юм.
Тэгвэл 70 дахь Ёкозүна Харүмафүжи озеки Котошёогикүг өчигдөр даван Хакүхо аваргын дараа шил даран явна. Аваргын хурд хүч хуучин шигээ байгаа учир түүнд долоо дахь түрүү нь харагдаж буй биз ээ. Харүмафүжигийн өнөөдрийн учраа нь сэкиваке Точиозан. Аварга түүнийг даван аварга, арслангуудтай сүүлийн хэдэн өдрүүдэд хүч үзэх бэлтгэлээ хийх байх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ