GUYS хамтлаг 18 нас хүрлээ

1997 оны 11 сарын 16-нд СУИС-ийн кино драмын ангидаа 4 хөвгүүн тойрч суугаад GUYS 666 нэртэй хамтлаг байгуулсанаар энэ түүх эхэлсэн ажээ. Тэд төрсөн өдрөөрөө цахим хуудаснаа ийн сэтгэгдлээ үлдээжээ.

<<Үерхэлдээ үнэнч, он цагийг хамтдаа туулах анд шиг анд найз шиг найз хамтлаг шиг хамтаараа лаг байхыг мөрөөдөж байсан бид дөрвийн гэгээн хүсэл биелэлээ оллоо.

2015 оны 11 дүгээр сарын 16-ны 00:00 минутанд бидний төрсөн өдөр эхэлсэнээр Австри улсын Вена хотод 200 сэтгэл хамтдаа жаргаж 200 зүрх хамтдаа цохилж бидний түүхийг хамтдаа бичилцэж, МАРТАГДАШГҮЙ дурсамжыг үлдээлээ.

Бид дөрөвтөө урам хайрладаг сайхан сэтгэлтэй хүн бүхэндээ GUYS хамтлаг шинэ уран бүтээлүүдээрээ үргэлж бэлэг барьж байх болно.

Бид дөрөв дуугаа дуулж, жүжгээ тоглож, киногоо хийж хүсэл мөрөөдөлтэй зорилго тэмүүлэлтэй сайхан сэтгэлтэй хүн бүрийг жаргуулъя...

Хүндэтгэн мэхийн ёслосон GUYS хамтлаг.>> гэжээ.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ