Шүүгч Дээгийг үзэн ядагчид нэгджээ

Монгол HD телевизээс зохион байгуулж буй "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлэг "Жинхэнэ Монгол авъяастан"-ыг төрүүлэх аянд мордоод хэдийнэ нэг сар болжээ. Тэгвэл энэ хугацаанд үзэгчдийн зүгээс шүүгчдийн байр суурьд олон талын үнэлэлт, дүгнэлт өгсөөр байна. Тухайлбал, авъяаст нь бус үзэмжээр дүгнэх байдал мэр сэр гарч байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Мөн шүүгч Дээгий буюу хийлч Ч.Дэлгэрцэцэг үзэгчдийн дургүйцлийг нэлээд төрүүлдэг бололтой. Учир нь саяхнаас цахим хуудаснаа "Дээгийг үзэн ядагчид" нэртэй хаалттай групп нээгджээ. Тус групп одоогоор 860 орчим гишүүнтэй болсон байх юм.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ