Нара ганц бие ээжүүдийг уулзуулсан нь

Өрх толгойлсон ээж гэдгээ нуугаагүй дуучин Нара "Аз жаргалтай ганц бие ээжүүд" группийг нээж, группийнхээ найзуудтайгаа нээлттэй харилцаж, бие биедээ зөвлөгөө өгч, харилцан саналаа солилцох болсон. Тэгвэл дуучин бүсгүй энэ удаад группийнхээ анхны уулзлалтыг зохион байгуулжээ. Тэрбээр "Анхны уулзалт үнэхээр бодсоноос ч илүү амжилттай, аз жаргалтай, уярал ухааралтай бас нулимстай ч гэсэн баяртай, талархалтай, сэтгэл хөдөлгөсөн уулзалт болж чадлаа." хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

Уулзалтын үеэр МУСТА Ундармаагийн зүгээс ганц бие ээжүүдэд "Single Ladies" уран сайхны киногоороо бэлэг барисан байна. Мөн "Huggies Brand", "Монголиан Стар Дистрибюшн " ХХК, "Coca Cola" ХХК болон Nestle-гийн хамт олон энэхүү үйл ажиллагааг дэмжин оролцож бүх ээжүүдэд болон бяцхан үрсэд гайхамшигтай бэлэг бэлдсэн байна.

Нара өөрийн цахим хуудсаар дамжуулан хамтран ажилласан бүх байгууллага хамт олонд талархал илэрхийлсэн юм. Тэрээр "Киноны хувьд зөвхөн ганц бие ээж төдийгүй монголын бүх л эмэгтэйчүүд үзэж урам зориг итгэл найдвар, ойлгож ухаарах, болгоомжилж сэргийлэх зүйлсийг гайхамшигтайгаар үзүүлсэн инээд, нулимс ээлжилсэн сайхан кино байна.

Үр хүүхдээ эрүүл саруул хүн шиг хүн болгон хайр энэрэлээр дутаалгүй хүний дайтай хүн болгох гэж хичээж зүтгэж байгаа монголын нийт Өрх толгойлсон эмэгтэйчүүд мандтугай" гэсэн байлаа.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ