Монгол Улс дампуурлын ирмэгт тулсан харийнханыг аврах хөлөг онгоц биш
"Ноён уулаа аварцгаая" группээс цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө.
“Сентерра гоулд”-ын санхүүгийн 2015 оны 3-р улирлын тайлан 2015 оны 10 дугаар сарын 27-нд гарсан байна. Киргызын Кумторын алтны ордны үйл ажиллагаанаас өөр ямар ч орлогогүй байгаа тус компанийн санхүүгийн нөхцөл байдал маш хүндэрчээ. 18.0 сая ам долларын алдагдалтай ажилласан нь компанийн хувь нийлүүлэгч болон удирдлагуудыг нэлээдгүй сандаргаж, манай Засгийн газарт давхар дарамт, шахалт үзүүлж буй бололтой.
Гацууртын ордын асуудал өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх сургаар Торонтогийн хөрөнгийн зах зээл дээр 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 8.75 канад доллар хүртлээ өсч байсан Сентерра Гоулд компаний хувьцааны үнэ ханш Гацууртын ордыг хэлэлцэх асуудал хойшлогдсонтой холбоотой болов уу гэмээр 7.36 канад доллар болтлоо унасаар байна.
Санхүүгийн тайлангийн текст хэсгийн хамгийн төгсгөлийн өгүүлбэрийг анхаарна уу.
Үүнд Сентерра гоулд нь
"Хэрвээ Гацууртын ордыг амжилттай шийдвэрлүүлж чадахгүй бол компанийн санхүүгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны үр дүн, ирээдүйн мөнгөн урсгалд маш их сөргөөр нөлөөлөхөөр байна" гэжээ.
Тус компанийн алдагдал 2015 оны 3 улирлын байдлаар 18,0 сая ам доллар байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 дахин их байгаа юм. Энэ нь тэдний зүгээс Гацууртын ордыг ашиглах асуудлыг түргэвчлүүлэхийн тулд манай Засгийн газар, УИХ-д дарамт шахалт үзүүлэх том шалтгаан болж байгаа юм байна.
Монгол Улс дампуурлын ирмэгт тулсан харийнханыг аврах хөлөг онгоц биш билээ.
Тайланг та бүхэн http://www.centerragold.com сайтаас бүрэн эхээр үзээрэй.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ