Азийн кино наадамд "Бодлын хулгайч" өрсөлдөж байна
Азийн кино наадамд өрсөлдөх эрхийг “Бодлын хулгайч” МУСК авчээ. Энэхүү наадам нь Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн 50 гаруй орны бүтээл өрсөлдөж байгаа аж. “Бодлын хулгайч” кино маргааш тус наадмын дэлгэцнээ гарах юм. Эндээс шалгарсан бүтээлүүдийг хэлэлцэн “Алтан бөмбөрцөг”, “Эмми”, “Оскар”-ын гадаад киноны төрөлд нэр дэвшүүлэн өрсөлдүүлдэг ажээ.
Дашрамд сонирхуулахад, "Бодлын хулгайч" кино нь нийтдээ 500 гаруй сая төгрөгөөр бүтсэн ба анх 2011 оны 10 дугаар сарын 20-нд дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. Уг киног “Wisdom” кино продакшн бүтээсэн бөгөөд киноны ерөнхий продюссерээр А.Уянга ажилласан байна.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ