Алина Кабаева шинэ төрхтэйгээр эргэн ирлээ
Оросын ерөнхийлөгч Владимир Путины залуухан эхнэр хэмээн цоллуулдаг, алдарт уран гимнастикч Алина Кабаеваг энэ оны хавар хүүхэд төрүүлсэн тухай мэдээлэл цацагдсан билээ. Нэлээд жин нэмсэн түүний зургууд сайтуудад нийтлэгдэж, Швейцарийн нэгэн эмнэлэгт Путины хүүхдийг төрүүлсэн гэж хүртэл мэдээлж байсан ч уг мэдээллийг одоо болтол хэн ч батлаагүй байгаа билээ.
Харин гимнастикч бүсгүй удаан хугацаанд нам гүм байсны эцэст багагүй жин хасч, буцаад гоолиг болсон шинэ дүр төрхтэйгээр олны өмнө гарч ирлээ.
Тэрбээр өчигдөр шинээр нээгдэн, зар сурталчилгаагаа цацаж эхэлсэн “Матч ТВ”-гийн хамт олонтой зургаа авахуулжээ. Түүнийг шинэ телевизэд ямар нэгэн албан тушаал хашиж байгаа эсэх талаар мэдээлээгүй байгаа ч тус телевизийн нүүр царай болж, хөтлөгч- нэвтрүүлэгчээр ажиллаж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байна. Алина Кабаева одоогоор “Үндэсний медиа групп”-ийн захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалыг хашдаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ