З.Энхболд, Ч.Сайханбилэг, Н.Энхбаяр гурав уулзаж байна
Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдсан боловч, засгийн газрын бүтцийн хувьд нэгдсэн шийдэлд хүрээгүй. Энэ талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Сайдуудын талаар нэгдсэн шийдэлд хүрээгүй.
Аль намд ямар яам өгөхөө ярилцаагүй байгаа” гэсэн юм. Бүлгийн хуралд Ч.Сайханбилэг, З.Энхболд нар оролцсон бөгөөд хурал нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөсөн бололтой.
Бүлгийн хуралдааны дараа АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, гурав уулзалдаж байгаа аж.Тэдний уулзалт нэлээд сунжирч байгааг эх сурвалж мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ