Н.Энхбаяр МАН-ын томчуудтай уулзаж явна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчилэн хориг тавиад буй билээ. Даваа гаригт албан ёсоор үүнийгээ албан ёсоор хүргүүлсэн ч одоог хүртэл УИХ-ын даргын зөвлөл хуралдаагүй, УИХ-ын ээлжит бус чуулганг зарлаагүй л байна. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд уг асуудлаар байр сууриа илэрхийлэлгүй орон нутгаар ажиллаж байгаа бол Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн зөвшилцөх ажлын хэсгийн дарга Н.Энхбаяр хаана юу хийж явааг сураглах хүн олон буй гэнэ.

Тэгвэл тэрээр Төрийн ордонд буюу ойролцоох рестораны VIP өрөөнүүдэд ажлаа амжуулж яваа аж.Н.Энхбаяр өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой өрөөнд нь орж уулзсан бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ордноос гадуур уулзаж, ярилцжээ. Мөн МАН-ын цөөнгүй гишүүдтэй утсаар ярилцсан тухай эх сурвалж өгүүлж байна. Яриануудын сэдэв нь ихэвчлэн өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, Өршөөл үзүүлэх тухай хууль болон УИХ-ын 2016 оны сонгуулийн тухай байсан хэмээн эх сурвалж өгүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ