З.Баянсэлэнгэ: Бодлогын, чиг үүргийн тус бүр нэг яамыг авах саналаа илэрхийлсэн

"Шударга ёс" эвслийн бүлэг зургаан сайдаас хэдэн суудал авах болон хэн, хэн нэр дэвших нь тодорхой бус байгаа юм. Мөн гол чиг үүргийн яамдын нэг болох Хууль зүйн яамыг авна гэж АН-аас нэхсэн гэх яриа ч байгаа.

Энэ талаар тус бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэвлэлд ийнхүү ярьжээ. Тэрбээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа шиг зүйл болоогүй. Дөрвөн сайдын суудал авна гэсэн зүйл байхгүй. Манай эвсэл хоёр намаас бүрдэж байгаа учраас хоорондын харилцаанд сэв суулгахгүй, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чадавхижуулах үүднээс тодорхой саналуудыг тавьсан. Бодлогын, чиг үүргийн тус бүр нэг яамыг авах саналаа илэрхийлсэн. Бидний гаргасан санал дээр үндэслэж АН дөрвөн сайдынхаа нэр дэвшигчдийг тодруулсан байх. Хууль зүйн сайдыг авна гэсэн тийм зүйл яригдаагүй. Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын, дэд бүтцийн чиглэлийн яам авахаар саналаа илэрхийллээ. О.Баасанхүү гишүүнийг Хууль зүйн сайд болох нь гэх яриа гарсанд харамсаж байна. Сайд нь яригдаагүй асуудалд шинээр сайд томилох асуудал байхгүй шүү дээ” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ