С.Дэмбэрэл гишүүн засарчээ

Цахим ертөнцөд хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ болж нэлээд ороогддог гишүүн бол С.Дэмбэрэл. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаанд хоцорч ирчихээд, та яагаад хоцроод байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад эрхэм гишүүд маань хэнэг ч үгүй би хоцордог юм гэсэн хариулт хэлээд зогсч байсан түүхтэй.

Тэгвэл түүний дэлгэрүүлсэн “Дэмбэрэл стайл” бусад Дэмбэрэл нэртнүүдийн дургүйг хүргэж, нэр төрөө сэргээлгэх хэмжээнд хүрч байв. Мөн хошин урлагийнхны сурталчилгаа ч болоод амжсан. Хэдийгээр гишүүдийг “явдаг онигоо” хэмээн хөөрхөн шоглодог ч бодит амьдрал дээр тэд үнэхээр л явдаг онигоо гэдгээ энэ мэт үйлдлээрээ батлан харуулдаг.

Тэгэхдээ эрхэм гишүүн маань сүүлийн үед нэлээд засарч, ямар ч хурал байсан хамгийн түрүүнд ирээд суучихдаг болсон гэнэ билээ шүү. Алдаанаасаа суралцаж, засарна гэдэг л энэ байх. Өнөөдөр ч мөн ялгаагүй 09:30 цагт эхлэх байсан байнгын хорооны хуралдаанд С.Дэмбэрэл гишүүн шиг цагтаа гозойсон гишүүн алга аа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ