Д.Трамп Монголын түүх гадарладаггүйгээс болж эвгүй байдалд оржээ

Америкийн “Fox news” телевизийн хөтлөгч Билл О Рейли Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Доналд Трамптай ярилцлага хийжээ. Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн мэтгэлцээнд оролцохын өмнөхөн хийсэн энэ ярилцлагад олон нийт их ач холбогдол өгсөн бөгөөд энэ үеэр мань нэр дэвшигч нэг зүйл дээр мэдлэг маруухан гэдгээ харуулаад авчээ.

Доналд Трамп Мексикийн хууль бус цагаачдын асуудалд их анхаарал хандуулдаг бөгөөд Ерөнхийлөгч болбол уг асуудлыг бүрэн шийднэ хэмээн амлалт өгсөн юм. Ярилцлагын үеэр Трамп уг асуудлыг шийдэх гарцыг Хятадын цагаан хэрэмтэй харьцуулж тайлбарласан байна.

Тэрбээр “Бид 20 мянган километрийн урттай Хятадын алдарт цагаан хэрмийг мэднэ. Мексикийн хилийн заагт үүнтэй адил хана босгож болно. Гэхдээ энэ бол Цагаан хэрэмтэй харьцуулахад маш өчүүхэн зүйл” хэмээжээ.

Хөтлөгч түүнээс Хятадууд цагаан хэрмийг юунаас хамгаалах гэж барьсан талаар асуухад “Тэд нарын хүсээгүй олон хүмүүсээс” гэж хариулжээ. Харин Билл О Рейли “Үгүй ээ. Монгол цэргүүдээс хамгаалах гэж барьсан. Маргаашийн нэр дэвшигчдийн мэтгэлцээн дээр энэ талаар ярьвал миний хариултыг ашиглаарай” хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ