Цагаан гэрэл хэт ягаан туяа цацруулдаг уу
Бид бүгдийн өдөр тутмын хэрэглээ болсон нүүр номын хуудаснаа Mongoo Ninjil гэх хүний байршуулсан нэгэн мэдээлэл анхаарал татлаа.Тэрээр дараах мэдээллийг постолжээ.
<<Оросын сайтаас олж уншсан зүйлээ хүмүүстэй хуваалцахгүй бол санаа амрахгүй нь ээ. Гарчиг нь
"Ученые просто умоляют: Ну не ставьте в своем доме лампы-экономики" - "Эрдэмтэд цахилгаан хэмнэдэг /бидний мэддэг ороомог хэлбэрийн гэрлийн чийдэн/ -г битгий хэрэглээч ээ гэж гуйж байна" .
Америкийн эрдэмтэд жирийн чийдэн, цахилгаан хэмнэдэг ламп 2-ыг харьцуулж туршилт хийж үзэхэд ороомог ламп нь хэт ягаан туяа цацруулдаг нь батлагдаж, улмаар хорт хавдар үүсгэх шалтгаан болно гэж бичжээ. Жирийн ламп ийм туяа цацруулдаггүй гэж баталсан байна. Иймээс ороомог хэлбэрийн ламп хэрэглэхээ больцгооё! Би лав дахиж ийм гэрэл гэртээ тавихаа болилоо.>> хэмээн бичсэн байна.
Гэхдээ ийм цагаан гэрэл хэт ягаан туяа цацруулахад хэлбэр дүрс ямар байх нь хамаагүй гэдгийг онцолсон байв. Оросууд үүнийг цахилгаан хэмнэдэг гэрэл гэж нэрлэдэг гэнэ. Харин бид сүүн гэрэл хэмээн нэрийддэг билээ.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ