Ц.Мөнхзаяа алтан медаль авлаа
ОХУ-ын Тюмень хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ.
63 кг-д барилдсан манай хоёр жүдоч өрсөлдөгч бөхчүүдээ ялсаар финалд шалгарсан юм.
Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир VII байр эзэллээ.
Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай шигшээ багаас эрэгтэй 12, эмэгтэй 9 нийт 21 жүчод оролцож буй. Өнөөдөр үлдсэн жингийн барилдаан болж, тэмцээн өндөрлөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ