М.Хүдэрбаатар бэнчингээ гайхуулж шинэхэн арсландаа хоёр өрөө байр бэлэглэв
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням, улсын арслан Д.Ганхуяг, П.Бүрэнтөгс, Д.Азжаргал тэргүүтэй 512 бөх барилдсан.
Тэгвэл энэ жилийн баяр наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан хэнтийн аварга дэвжээний бөх, улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж, түмэн олноо баясгасан билээ.
Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбоо болон Хан Хэнтий хөгжлийн сангийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх асан Мөнгөнбаатарын Хүдэрбаатар залуу арслан Э.Оюунболдод хоёр өрөө байр бэлэглэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ