Мисс Мичидмаа япон жуулчдад нөхрөө "булаалгав"
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар жил бүрийн баяр наадмаар мисс эхнэрээрээ гоёдог.
Баяр наадмын энэ л өдөр эхнэрээрээ чимэг хийж, эр бяраа гайхуудаг эрхэм гишүүний энгүй нэгэн төрх ийнхүү буужээ.
Тэрбээр Улсынхаа их наадмын нээлтийн ажиллагааг үзэж сонирхохоор Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьсон ч эрхэм гишүүн Төв цэнгэлдэх рүү орж амжилгүй, аяллаар яваа хэсэг япончуудад "олзлогдсон" юм.
Монголд наадам үзэхээр ирсэн япончууд их аварга Асашёорюүгийн ах, ар монголын алдарт бөхтэй тааралдаж, зургаа татуулах гэж хэрэндээ юм болов.
Харин Сумьяа аваргыг ийнхүү зургаа авахуулах хооронд мисс гэргий нь зайдуухан зогсоод тэвчээртэй хүлээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ