Дархан аварга А.Сүхбат нутгийн дүүдээ чонон дах бэлэглэв
Хөгжмийн урлагийн хамгийн том баяр болох Дэлхийн нэрт хегжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдынуралдаанд МУГЖ Г.Ариунбаатар гоцлол дууны төрлөөр түрүүлж Гран При, 100 мянган ам.долларын шагнал хүртэж Монгол түмнийхээ магнайг тэнийлгэн баярлуулсан билээ.
Москва хотын Чайковскийн нэрэмжит концертын их танхимдболсон гала тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс эхлээд урлаг соёл,нийгэм улстөрийн томчууд үзэж сонирхжээ.МУГЖ Г.Ариунбаатар энэ гала тоглолтод "Севилийн үсчин" дуурийн Фигарогийн ариг дуулсан нь хуран цугласан олны хүндлэл бишрэлийг үнэхээр төрүүлж чадсан.
Нэрт дуучин И.Кобзон,жүжигчин С.Безруков зэрэг алдартнууд монгол дуучны хоолойг амьсгаа даран сонсож биширч байсан гэдэг. МУГЖ.Г.Ариунбаатар Төв аймгийн уугуул бөгөөд түүний дуулаачийн бэлтгэл сургуулилалтад нутгийн ах УИХ-ын дэд дарга М.Энхболд, Дархан аварга А.Сүхбат нар сэтгэл харамгүйтус дэм болдог гэж тэрбээр өөрийн цахим хуудсандаа бичсэн байсан.
Тэгвэл тун саяхан эрхэм гавьяат маань А.Сүхбат аваргынбөхийн галаарзочилсонд Дарханаварга ихэд баярлаж нутгийн дүү гавьяатдааАзарган чонын арьсаар хийсэндах бэлэглэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ