Чингисийн талбай дээр С.Жавхлантай хамт үсээ хусуулах Ц.Шаравжамцыг аав нь яриад уйлуулчихжээ

Өнөөдөр С.Жавхлан, Ц.Шаравжамц нар Чингисийн талбай дээр үсээ хусуулж эсэргүүцэл илэрхийлэхээ мэдэгдээд байгаа. Тэгвэл Ц.Шаравжамц энэ тухайгаа "Би нулимсаа цуснаасаа илүү гамнадаг Монгол эр хүн! Гэтэл аав минь сая яриад уйлуулчих юм. Миний аав намайг хэнийг ч бүү дээрэлх. Хэнд ч бүү дээрэлхүүл!!! Харин дээрэлхүүлж байгаа хүнийг өмгөөлж хамгаалж бай гэж хүмүүжүүлсэн юм. Сая яриад миний хүү дээрэлхүүлээд байгаа ард түмнийхээ талд орж дуугарч байгаа чинь зөв аав нь дэмжиж бна аав нь өөрөө очиж үсийг чинь хусаж өгнө гэнээ. Бие нь сайнгүй байгаа ч хүүгээ ирж дэмжих гэж байгаа аавдаа баярлалаа хүү нь таныхаа сургаалиар ач нарыг чинь хүмүүжүүлж улс орондоо хэрэгтэй,эцэг эхдээ элбэрэлтэй,ард түмэндээ хайртай залуучууд болгон хүмүүжүүлж байгаа шүү. Дэмжиж байгаа найзууд 11:40 өөс талбай дээр уулзацгаая" хэмээн бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ